Монголын хамгийн том цав буюу үзэсгэлэнт Хэрмэн цав
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг руу аялахыг хүссэн хүний заавал үзэх ёстой газрын нэг нь Хэрмэн цав юм. Даланзадгадаас 450 километр, Хонгорын голын элснээс 250 километр зайтай, Гурвантэс сумын төвөөс баруун хойт зүгт энэхүү байгалийн үзэсгэлэнт газар бий.
10 гаруй км үргэлжилсэн, 100-200 м гүнзгий, их ганга жалгатай мөргөцөгийг Хэрмэн цав гэдэг. Этгээд хэлбэртэй улаан толгодууд, говийн цөл нь өнө эртний үед их далай байсныг нотлох мэт оршдог. Дундад зууны Европын цайз цамхагууд, төрөл бүрийн амьтад шиг хэлбэртэй "авангард" толгодуудыг холоос харахад их хотын балгас мэт харагддаг.
Өмнөговь аймгийн 9 гайхамшгийн нэг, Монголын хамгийн том цав бөгөөд ойр орчиндоо хайлаас тоорой, сухай бүхий баян бүрдтэй үзэсгэлэнт нутаг юм. Хэрмэн цав нь теризинозавар, забролож, тарбазабр, эвэрт үлэг гүрвэл, пинакозабр гэх мэт палеонтлогийн үнэт олдвор олдсон гайхамшигт бүс нутаг.
Анх 1969 онд Монгол, Зөвлөлтийн судлаачид динозавр, мэлхий, матар, олон төрлийн шувуудыг эртний олдворуудыг эндээс олсон байдаг. Хонхор маягийн энэ газарт орох "хаалга" хоёр байдаг гэдэг бөгөөд төөрөх магадлал өндөртэй, зундаа 60 хэм хүртэл халдаг тул "Үхлийн цав" гэж ч бас нэрлэдэг байна.
Хэрмэн цавыг үзэхээр явах бол замдаа Зулганай, Нарандаац зэрэг сонин сайхан газраар мөн дайран аялах боломжтой.
Эх сурвалж montsame.mn