Мэдээ

Манай хамгийн сүүлийн үеийн нийтлэлүүдийг үзнэ үү

ССАЖЗЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллалаа.

Аймгийн Засаг дарга Н.Энхбат хүлээн авч уулзан дараах чиглэлүүдээр санал солилцов.
Үүнд:
✅ Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэн Олон улсын нисэх онгоцны буудлыг манай аймагт эхлүүлэхэд анхаарч, дэмжиж ажиллах
✅ Хөдөө орон нутгийн замд буудаллах цэгийг бий болгож стандартын автомашины зогсоол, ариун цэврийг байгууламжтай болгох талаар орон нутгийн бодлого чиглэлээ танилцуулж, санал солилцсоны зэрэгцээ цаашид бодлогын түвшинд дэмжиж хамтарч ажиллах
✅ Ботгохон хүүхдийн театрыг байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах

✅ Аймгийн Төв номын санд алслагдсан сум, багийн иргэдэд явуулын номын сангийн үйлчилгээг хүргэх боломжийг бий болгох автомашин шийдвэрлэж өгөх зэрэг хүсэлт, саналыг ССАЖЗЯ болон сайдад уламжилж өгөх талаар хэлэв.