Өмнөговь аймгийн усны нөөц, ашиглалт хамгаалалтын өнөөгийн байдал

Өмнөговь аймгийн усны нөөц, ашиглалт хамгаалалтын өнөөгийн байдал

Өмнөговь аймаг нь Алтай өвөр говийн сав газар, Галба-Өөш, Долоодын говийн сав газар, Онги-Таац голын сав газар, Умард халхын дундад талын сав газар гэсэн 4 усны сав газарт хамаардаг бөгөөд Даланзадгад суманд Алтай өвөр говийн сав газрын захиргаа 2014 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.


 

 

Онги-Таац голын сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө 2014, Галба-Өөш, долоодын говийн сав газар, Алтай өвөр говийн сав газар, Умард гүвээт халхын дундат талын сав газруудын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө 2019 онд тус тус батлагдаж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

 Өмнөговь аймаг нь гадаргуугийн усан сүлжээ байхгүй усан хангамжийн эх үүсвэр нь газрын доорх усаар хангагддаг бүс нутаг юм. Бэлчээрийн болон хүн амын усан хангамжийн багаахан хэсгийг тус бүс нутагт орших булгийн усаар хангадаг. Тус аймгийн газрын доорх усны нөөц 261 сая м3/жил /Н.Жадамба  2007 он/ гэж тооцсон судалгаа байдаг бөгөөд 11 сумын 45 усны ордыг илрүүлэн ашиглалтын нөөцийг тогтоосон байдаг. Энэхүү 45 ордоос 3 томоохон ордыг уул уурхай ашиглалтын зориулалтаар ашиглаж байна.

2017 оны уст цэгийн тооллогоор худгийн тоо -5153, гол-1, нуур-1, булаг-419 тоологдсон байна.

 

15 сумын төвийн ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээг улсын болон орон нутгийн төсөв, гадаад зээл тусламжийн санхүүжилтээр барьж байгуулж бүрэн ашиглалтанд оруулсан.  Аймгийн хэмжээнд төв суурингийн усан хангамжийг 37  усны эх үүсвэрээс 70 УТБ -аар дамжуулан 54917 хүн ам стандарт шаардлага хангагдсан усаар хэрэглээгээ хангаж байна.