Эрхэм зорилго
1.1. Эрхэм зорилго:
Экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, нөхөн сэргээх, байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад оршино.
1.2. Алсын хараа:
Байгальд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, нүүдлийн соёлын аялал жуулчлалын төв болно.
1.3. Үзэл баримтлал
Үйл ажиллагаандаа ардчилал, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх явдлыг зарчим болгон төрийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэдэд хүргэх, үйл ажиллагаа нь ил тод нээлттэй, шуурхай байдлыг хангах, мэрэгшсэн байх, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээн, харилцан хүндэтгэх, удирдах, удирдуулах зарчмыг баримтлан ажиллана.
Бид – Орон нутгийнхаа онгон дагшин байдлыг хадгалан хамгаалж ирээдүй хойч үеийнхээ өмнө хариуцлагатай хандана.
Бид – Орон нутгийнхаа ногоон хөгжлийн хөтөч нь байж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар хөгжил дэвшилд чиглүүлнэ.
Бид – Байнга шинэ санаа эрэлхийлж, суралцагч байгууллага байж, бусдад түгээнэ.
1.4. Эрхэмлэх үнэт зүйл
1) Мэдлэг
2) Чадвар
3) Хууль ёс
5) Ёс зүй
6) Шударга ёс
7) Соёлтой харилцаа
8) Үнэнч байдал
9) Шуурхай байдал
10) Хариуцлага, ил тод байдал