Эрчим хүчний хэмнэлтийн тухай
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулинд “эрчим хүч”-ийг эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хий гэж тодорхойлно.
Монгол улсын Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулинд “эрчим хүч хэмнэлт” -ийг эрчим хүч хэмнэх зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээний эхний болон дараах эрчим хүчний хэрэглээнд хэмжилт буюу тооцоогоор гарсан зөрүү гэж тодорхойлно.
Эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган уялдуулах, инновацид суурилсан эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хэрэглэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор "ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР "-ийг хэрэгжүүлнэ. (2018 - 2022)