Мэдээ

Манай хамгийн сүүлийн үеийн нийтлэлүүдийг үзнэ үү

Бүх нийтээр мод тарих өдөр

НАМРЫН БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРИЙГ 2023.10.04–10.16-НЫ ХООРОНД ЗОХИОН БАЙГУУЛНА
🌳Хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын хүрээнд намрын мод тарилт маргаашаас эхлэх гэж байна.
🌳Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг тарих, цаашид арчлан хамгаалах, тарьсан модыг өвөлжилтөд бэлтгэх, цэнэг усалгааг хийхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалж байна.