"Смарт "мобайл апп
“СМАРТ” МОБАЙЛ АПП БҮХИЙ ЗӨӨВРИЙН УТАС АШИГЛАН, ХУЛГАЙН АНТАЙ ТЭМЦЭХ ХАМТАРСАН БОЛОН ХӨДӨЛГӨӨНТ БАГУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
Өмнөговь аймгийн ЗДТГ, Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран “Оюутолгой” ХХК-ийн дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хүрээнд WCS буюу Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Хулгайн антай тэмцэх төслийн хүрээнд Хамтарсан болон Хөдөлгөөнт багуудыг чадавхжуулах сургалтыг 2014 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн.
Энэ жил Номгон, Баян-Овоо, Манлай, Ханбогд зэрэг төслийн багуудын нийт 12 гишүүн, шинээр нэмэгдэж буй Баяндалай, Булган, Сэврэй, Мандал-Овоо, Хүрмэн, Ханхонгор, Цогт-Овоо сумын 21 гишүүнийг хамруулсан сургалтыг 2023 оны 9 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус сургалтыг WCS буюу Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтан Антони Лайнам тэргүүтэй албаны хүмүүстэй хамтран зохион байгуулж байна.