ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМД МАЛЧДЫН МАЛ ЭРСДЭЖ БУЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ СУДАЛЖ, ШИЙДВЭРЛЭХЭЭР АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМД МАЛЧДЫН МАЛ ЭРСДЭЖ БУЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ СУДАЛЖ, ШИЙДВЭРЛЭХЭЭР АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд малчдын мал төмөр замд дайруулан эрсдэж буй нөхцөл байдал үүсээд байгаа. Иймд аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан үүсээд байгаа нөхцөл байдал, малчдын хохирлыг тогтоох, барагдуулах гарц гаргалгааг судлах үүрэг чиглэл өгсөн. Энэ хүрээд ажлын хэсэг газар дээр нь очин төмөр замын хариуцсан албаныхан, малчид, сумдын удирдлагуудын хамт уулзалт зохион байгууллаа. Төмөр замын удирдлагуудын зүгээс үүсээд байгаа нөхцөл байдлыг зогсоох үүднээс хамгаалалтын тор татах ажлыг ЗГ-т уламжилж, БОАЖЯ-ны шийдвэрийн дагуу ажил эхэлнэ гэдгийг хэлж байна.