Мэдээ

Манай хамгийн сүүлийн үеийн нийтлэлүүдийг үзнэ үү

Тэмээн жингийн цуваа баримал

Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд Баянзагийн менежментийн төлөвлөгөөний дагуу Эртний түүхт Цайны зам- Торгоны замын түүхэн дурсгалыг олон нийтэд түгээн танилцуулах Тэмээн жингийн цувааны баримлын ажил хийгдэж байна.
Тэмээн жингийн баримлыг Цайны зам судлаач О. Сүхбаатар багшийн зөвлөгөө, түүхийн баримтуудад тулгуурлан Орон нутгийн төсвийн хөрөнгөөр, Олон улсын шилдэг уран барималч Ц. Мөнх-Эрдэнийн баг бүтээж, одоо тод харагдаж байгаа замыг тусгайд нь хашаажуулан танилцуулга тайлбарыг нь хийж хамгаалахаар ажиллаж байна. Баянзагт энэ онд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын нэг өндөр хүчдлийн шугам цааш цаашдын бүтээн байгуулалт, үйлчилгээний чанарт томоохон дэвшлийг авчрах болно.