ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЗАХИАЛГААР ГУРВАНТЭС СУМЫН БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙСЭН ЭРДЭМТЭН СУДЛААЧИД 2023 ОНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА.
Өмнөговь аймгийн нутаг дахь түүх, соёлын дурсгал нь Монголын эртний түүхийн судалгаанд маш чухал байр суурийг эзлэдэг.
МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Түүх, археологийн тэнхимийн профессорын 2-р багийн эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын газар нутгаас давтан болон шинээр нийт 1102 дурсгалт газраас, 5115 түүх, соёлын дурсгалыг бүртгэсэн нь аймгийн төдийгүй улсын хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт болжээ.
Энэ бүс нутагт Чулуун зэвсгийн үеэс эхлээд 17, 18-р зууны үе хүртэлх 20 гаруй төрлийн дурсгал байгаа бөгөөд ихэнх хувийг Хадны зургийн дурсгал эзэлж байна.
Цаашид тус судалгааг үндэслэн Аймгийн Соёл урлагийн газар, Байгаль, орчин Аялал жуулчлалын газар, Музей зэрэг холбогдох байгууллагууд Гурвантэс сумын нутаг дахь 5115 дурсгалыг
- Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх,
- Онцгой ач холбогдол бүхий дурсгалыг сум, аймаг, улсын хамгаалалтад оруулах,
- Хадны зургийн нэгдсэн үзэсгэлэн гаргах,
- Аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлнэ.