Мэдээ

Манай хамгийн сүүлийн үеийн нийтлэлүүдийг үзнэ үү

ӨМНӨГОВЬ АЙМАГ ЯПОН УЛСЫН "JICA" ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАТАЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Япон улсаас Монгол улс тэр дундаа говь нутгийг зорин ирэх аялагчдыг нэмэгдүүлэх чиглэлээр JICA байгууллагатай хамтран Олон улсын нисэх буудлыг байгуулах, Ёлын ам, Нэмэгтийн хөндийн менежментийн төлөвлөгөөг боловсруулахаар төлөвлөж байна. Мөн тус улсын Осока хотод 10 сарын 26-29 өдрүүдэд зохион байгуулагдах Азийн аялал жуулчлалын “JATA” үзэсгэлэн яармагт Өмнийн говийг сурталчлах “Говь” нэртэй хэсгийг тохижуулан үзэсгэлэнд оролцож, аялал жуулчлалын компаниудын төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж оролцох урилгыг аймгийн удирдлагуудад өглөө. Ингэснээр Япон улсын жуулчдад говь нутгаа сурталчлах боломж бүрдэж байна.