УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ДАСАН ЗОХИЦОХ, ЦӨЛЖИЛТИЙГ СААРУУЛАХ-2023 “Өмнөд говийн бүсийн экосистемийн судалгаа, хамгаалал”
Өмнөд говийн бүсийн экосистемийн судалгаа, хамгаалал” Жил бүрийн зургадугаар сарын 17-ны өдрийг “Олон улсын Цөлжилттэй тэмцэх өдөр” хэмээн НҮБ-аас зарласан байдаг.
Олон улсад тэмдэглэдэг энэ өдөр нь дэлхий нийтийн анхаарлыг байгаль орчны энэ эмзэг асуудалд хандуулах зорилготой, мөн ганд нэрвэгдсэн, цөлжилт идэвхтэй явагдаж байгаа улс, бүс нутагт Цөлжилтийг устгах НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэхийг уриалдаг юм.
Жил бүрийн зургадугаар сарын 17-ны өдрийг “Олон улсын Цөлжилттэй тэмцэх өдөр” хэмээн НҮБ-аас зарласан байдаг.
Олон улсад тэмдэглэдэг энэ өдөр нь дэлхий нийтийн анхаарлыг байгаль орчны энэ эмзэг асуудалд хандуулах зорилготой, мөн ганд нэрвэгдсэн, цөлжилт идэвхтэй явагдаж байгаа улс, бүс нутагт Цөлжилтийг устгах НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэхийг уриалдаг юм.
Өмнөговь аймгийн хэмжээнд цөлжилтийг буруулах, сааруулах, хамгааллын арга хэмжээнүүдийг тодорхой хэмжээгээр хэрэгжүүлж байгаа ч цаашид энэхүү арга хэмжээг илүү судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд суурилан сайжруулах шаардлага бидний өмнө тулгараад байгаа билээ.
НҮБ-аас зарласан “Цөлжилттэй тэмцэх өдөр”-ийн хүрээнд ”УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ДАСАН ЗОХИЦОЛ, ЦӨЛЖИЛТИЙГ СААРУУЛАХ-2023” “ӨМНӨД ГОВИЙН БҮСИЙН ЭКОСИСТЕМИЙН СУДАЛГАА, ХАМГААЛАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байа.
Тус эрдэм шинжилгээний хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Оюутолгой ХХК хамтран зохион байгуулж байгаа ба ШУА-ын Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгаан судалгааны төв, ШУА-ын Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Цаг уур ,орчны шинжилгээний газар, МУИС-ын Биологийн тэнхим, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв (WSCC), Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS), Монголын үндэсний усны ассоциаци ТББ зэрэг байгууллагуудын эрдэмтэн судлаачид урилгаар оролцоно.
Мөн энэ үеэр эрдэмтэн судлаачдийн судалгааны бүтээлүүд, зургийн үзэсгэлэн гарах тул та бүхэн ирж сонирхоорой.