хэлэлцүүлэг
Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, хууль бус ан, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний худалдаатай тэмцэх "ХАМТАРСАН БАГ"-н 2022-2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх, цаашдын төлөвлөгөө боловсруулах талуудын хэлэлцүүлгийг Олон улсын Байгаль, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS), Оюутолгой компани, Өмнөговь аймгийн БОАЖГ, иргэдийн төлөөлөл хамтран зохион байгууллаа.
Манлай, Ханбогд, Баян-Овоо, Номгон сумдад уг "Хамтарсан баг" тогтмол эргүүл хяналт хийн ажиллаж байгаагаас энэ оны 9-р сараас эхлэн Баяндалай, Булган, Сэврэй, Ханхонгор, Хүрмэн, Цогт-Овоо, Мандал-Овоо зэрэг 7 суманд "Хамтарсан баг"-ийг ажиллуулахаар боллоо.