Мэдээ

Манай хамгийн сүүлийн үеийн нийтлэлүүдийг үзнэ үү

Хонгорын голд Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд Сэврэй сумын Байгаль орчин- Аялал жуулчлалын Мэдээллийн төвийг байгуулж хүлээж авлаа.

Хонгорын голд Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд Сэврэй сумын Байгаль орчин- Аялал жуулчлалын Мэдээллийн төвийг байгуулж хүлээж авлаа.
@Монголд зочлох жил- Нээлттэй Өмнөговь” уриан дор нээгдэж байгаа энэхүү мэдээллийн төвд Сэврэй сумын нутаг дэвсгэр дэхь чухал зүйл Ургамал, Шувууд, Хөхтөн амьтад, Шавьж, Хоёр нутагтан, Сэврэй сумын нутгаас олдсон Археологи, Палеонтологийн олдворууд, дурсгалт газрууд, Аялал жуулчлалын гол зорих газрууд, байршил, мэдээллийг англи, монгол хэл дээр, шинжлэх ухааны хялбаршуулсан мэдээлэлтэйгээр байрлууллаа. Цаашид Мэдээллийн төв болон нийтийн бие засах газар, хөнгөн хүнс, кофешоп бүхий энэхүү үйлчилгээний жижиг цогцолборыг Сэврэй сумын иргэдээс бүрдсэн “Хонгорын голын хөгжил” ТББ менежментийг нь хариуцан ажиллах юм.