“Эх дэлхийн-Эко элч”
Өмнөговь аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд БОАЖ-ын газрын санаачлагаар “Эх дэлхийн-Эко элч” хөтөлбөр 2023.04.22-ны өдөр эхэллээ. Тус хөтөлбөрт өмнөговь аймгийн 22-40 насны оролцогчид хамрагдаж байгаа бөгөөд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх сургалт, хувь хүний хөгжлийн сургалт, танилцах аялалд оролцох юм.