Даланзадгад сумын 8-р ангийн сурагчид хамрагдлаа.
Монголд зочлох жил, Нээлттэй Өмнөговь уриан дор "ЭХ ОРОН-МИНИЙ ГОВЬ 2023" сургалт танин мэдэхүйн аяллын хүрээнд Олон улсын хөшөө дурсгалын өдрийг тохиолдуулан Даланзадгад хоттой танилцах аяллыг аймгийн Музейтэй хамтран зохион байгууллаа. Даланзадгад хотын түүхэн хөгжил, бүтээн байгуулалт, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, түүхэн хөшөө дурсгалуудтай танилцах боловсрол танин мэдэхүй аяллыг Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургууль 1,2,3,4,5 дугаар сургуулиудын 8 дугаар ангийн нийт 40 сурагчид хамрагдлаа. Аялалд идэвхтэй оролцсон сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье.