Эрүүл мэнд

Манай хамгийн сүүлийн үеийн нийтлэлүүдийг үзнэ үү

Эрүүл мэндийн салбарын залуучуудтайгаа уулзаж санал бодлоо солилцлоо

Өмнөговь аймгийн Залуучуудын холбооны санаачилгаар Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Засаг даргын захирамжаар сар бүрийн хоёр дахь долоо хоногийн хагас сайн өдрийг Залуусаа сонсох өдөр болгосонтой холбогдуулан хамгийн анхны уулзалтаа эрүүл мэндийн салбарын залуучуудтайгаа уулзаж санал бодлоо солилцлоо.
Уулзалтад аймгийн залуучуудын холбоо, БОЭТ, Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын залуу эмч эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.
Залуу, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн зүгээс эрүүл мэндийн салбарт нэн тулгамдаж буй хүний нөөцийн дутагдлаас болж эмч сувилагчдын ажлын ачаалал их байгаа болон нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд, иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаа зэрэг асуудлуудыг хөндөж ярилцлаа.
Өмнөговь аймгийн удирдлагуудын зүгээс эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад хэлний болон нарийн мэргэжлийн сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж, нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг газар дээр нь шийдвэрлэж, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг бодлогоор дэмжин хамтран ажиллахаар боллоо.
Мөн эмч эмнэлгийн шаардлагатай хүнийг нөөцийг бүрдүүлж орон тоог нэмэгдүүлэн ажлын ачааллыг бууруулах хугацаатай үүргийг Эрүүл мэндийн газар болон БОЭТ- д өглөө.