Тэмээний баяр-2023
“Түмэн тэмээний баяр-2023” арга хэмжээ 2023 оны 03 дугаар сарын 6-7 ны өдрүүдэд Даланзадгад хотноо амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймаг гэсэн 5 аймгийн 400 гаруй тэмээ, 200 гаруй тэмээчид, нийт 3000 гаруй зочид төлөөлөгч, аялагч, жуулчид оролцсноос гадаадын жуулчин 100 гаруй, Улаанбаатар хот, бусад аймгаас 500 гаруй, орон нутгаас 2500 гаруй иргэд оролцов. Судалгааг байгаль хамгаалал, аялал жуулчлалын чиглэлийн сайн дурын ажилтнуудыг оролцуулан аймгийн угтах хаалга, наадмын талбайд 2 өдрийн турш бүртгэж ажилласан.