
“ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР-2025” АРГА ХЭМЖЭЭ ӨНДӨРЛӨЛӨӨ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Түмэн тэмээний баяр”-ын арга хэмжээ 3 хоногийн турш зохион байгуулагдаж ийнхүү өндөрлөлөө. Арга хэмжээнд газар газрын олон тэмээчид хурдан, шилдэг, шилмэл тэмээдээ авч ирэн олон төрлөөр өрсөлдөж тэмээн соёлыг түгээн дэлгэрүүллээ.
Атан тэмээний уралдаанд: Тэргүүн байранд Гурвантэс сумын М.Мөнгөншагайн Жордон шар, аман хүзүүнд Баян-Овоо сумын АТУ Ц.Бямбатогтохын Шар, айргийн 3-т Сэврэй сумын САУ Н.Гансүхийн Шар, айргийн 4 т Баяндалай сумын АТУ Б.Төртайвангийн Улаан, айргийн 5-д Цогт-Овоо сумын Г.Хашхүүгийн Улаан ат тус тус хурдаллаа.
Тайлаг тэмээний уралдаанд: Тэргүүн байранд Баян-Овоо сумын Б.Сайнбаярын Шар, аман хүзүүнд Баян-овоо сумын САУ Б.Тогоохүүгийн шар, айргийн 3-т Шинэжинст сумын Ш.Дашбалдангийн Бор, айргийн 4-т Баян-Овоо сумын ААУ Ч.Баяннямын Шар, айргийн 5-д Баянхонгорын Баянлиг сумын Д.Бөхчулууны улаан хурдаллаа.
Хурдан Торомны уралдаанд: Баянхонгор аймгийн Баянлиг сумын аймгийн Алдарт уяач С.Өлзийн Ягаан тором түрүүлж, Аман хүзүүнд Баянхонгор аймгийн Баянлиг сумын ААУ М.Түвшинжаргалын шар тором, Айргийн 3-т Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын САУ Т.Хосбаатарын улаан тором, Айргийн 4-т Гурвантэс сумын ААУ Б.Цолмонгийн ягаан тором, Айргийн 5-д Баянхонгор аймгийн Баянлиг сумын ААУ Ц.Эрдэнэчимэгийн хар тором хурдалж үзэгч олныг цэнгүүллээ.
Богино зайн уралдаанд: Тэргүүн байр Баяндалай сумын УАУ М.Мөнхбаянгийн Шар, Аман хүзүүнд ААУ Б.Сайнбаярын Хөх, айргийн 3-т Цогт-Овоо сумын Т.Хосбаатрын, айргийн 4-т Цогт-Овоо сумын А.Цогтбаярын улаан, айргийн 5-д Хүрмэн сумын ААУ Б.Хадбаатрын Хөх хурдаллаа.