
Түмэн тэмээний баяр-2025 Хэлэлцүүлэг
"Түмэн тэмээний баяр-2025" эвентийн хамгийн чухал арга хэмжээний нэг бол "Монголын тэмээний тогтвортой хөгжлийн боломж хэлэлцүүлэг юм. Энэхүү хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлага, монгол, Австри, Арабын эрдэмтэд, судлаачид, 15 сумын тэмээчид бүсгүйчүүд оролцож , монголын тэмээн аж ахуйг хөгжүүлэх, аялал жуулчлал, экосистемд үзүүлэх нөлөө зэрэг олон чухал асуудлыг хөндөж ярилцлаа.
Бид цаашдаа тэмээн аж ахуйг хөгжүүлэх, тэмээчдээ түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээчдийн орлогыг нэмэгдүүлэх орон нутгийн бодлогоо шинэ түвшинд гаргаж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байна.