Мэдээ

Манай хамгийн сүүлийн үеийн нийтлэлүүдийг үзнэ үү

“ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ НОГООН ИРЭЭДҮЙ"

ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ НОГООН ИРЭЭДҮЙ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД”-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА!

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, "Оюу толгой” компани, Монголын шувуу хамгаалах төв болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ НОГООН ИРЭЭДҮЙ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ”-ийг 2024 оны 9-р сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулахаар боллоо.

Энэхүү хурлаар говь цөлийн хуурай уур амьсгалтай бүс нутгуудад цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн дараах сэдвүүдийн дагуу илтгэл хэлэлцүүлэгдэх болно. Үүнд:

-       Биологийн олон янз байдал түүний хамгаалал

-       Уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицох нь

-       Цөлжилтийн динамик

-       Ойн нөхөн сэргээлт ба нөлөөлөл

-       Бэлчээрийн менежмент

-       Газар доройтолтой талбайн нөхөн сэргээх

-       Хөрс судлал

-       Усны судалгаа, усны инженеринг

-       Тогтвортой хөгжлийн ногоон санхүүжилт

-       Газрын харилцаа

-       Холбогдох байгаль орчны хууль тогтоомж

Та бүхнийг энэхүү хуралд цөлжилтийн эсрэг газар ашиглалт, бэлчээрийн менежмент, нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлын талаар өөрсдийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, санал, зөвлөмжөө хуваалцахыг урьж байна.

Бид хамтдаа говийн ногоон, тогтвортой ирээдүйг бий болгоход хувь нэмэр оруулах болно.

Холбоо барих утас:

+976-8515 3421, +976-8966 1437

+976-88102565, +976-88444863

 

Хуралд бүртгүүлэх холбоос: https://forms.gle/yYoXFKWKQJES3Tee9