САРЛАГИЙН БАЯР
Сайханы сарлаг-2024 аялал жуулчлалын эвент арга хэмжээ 06 сарын 08-ны өдөр Зүүнсайхан уулын Ёлын аманд 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд 5 сумын 24 өрхийн малчид 400 гаруй сарлаг үхэр оролцсон ба
арга хэмжээний үеэр орон нутгийн иргэдийн гар урлалын бүтээгдэхүүн болон сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа болон уламжлал болгон зохион байгуулдаг сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах, сарлаг уралдуулах, булгиулах зэрэг тэмцээн уралдаанууд зохион байгуулагдлаа.
"Сайханы сарлаг-2024" эвент арга хэмжээнд Гадаадын 52 жуулчин, Дотоодын 4042 аялагч амрагч нар үзэж сонирхсон байна.