Европ хоолыг мэргэжлийн европ тогооч
сургагч багшаас суралцах нь шинэ мэдлэг болох үүднээс 2024 оны 05 дугаар сарын 5-24 хүртэл Герман улсаас ирсэн мэргэжлийн тогооч ирж сургалт, зөвлөгөө өгөхөөр болсон. Аялал жуулчлалын салбарын хувьд нэлээдгүй хувийг европ жуулчид эзэлдэг тул хэрэгцээ шаардлагата байгаа билээ. Сургалтын чиглэл нь:
* Таваглалт
* Орон нутгийн хоолны онцлог, ялгарал
* Хүнсний харшилтай хүмүүст зориулсан хоол
* Веган хоол
* Шинэ хоолны цэс
* Соуснууд бэлтгэх
* Амттан бэлтгэх
* Хүнсний зохицол
* Орчин үеийн хоолны технологи гэх мэт маш олон зүйлийг сурах боломжтой юм.
Хамрах хүрээ
* Нийтийн хоол үйлдвэрлэл
* Даланзадгад сумын хоол үйлчилгээний газрууд
* МСҮТ багш оюутанууд
* Зочид буудал
* Жуулчны бааз
* Гэр буудал
* Сумдын цайны газар, зоогийн газар, ресторан
* Сонирхсон бусад албан газар, аж ахуйн нэгжийн тогооч нар