ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
“Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан зарласан
“УС БА ЭНХ ТАЙВАН” уриан дор зохиосон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундах “Дэвжээ” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
1-р байранд- Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р сургуулийн “Кадар”
2-р байранд- Өмнөговь аймгийн Баяндалай сумын ЕБС-ийн “Далайн ёлууд”
3-р байранд- Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2-р сургуулийн “Галбын хамгаалагчид”
Тусгай байранд- Өмнөговь аймгийн 1-р сургуулийн “Merciless” багууд тус тус шалгарав.
Мөн “УС БА ЭНХ ТАЙВАН” сэдэвт 1-5 дугаар ангийн сурагчдын дунд зохиогдсон гар зургийн уралдаанд
1-р байранд Өмнөговь аймгийн 1-р сургуулийн 5б ангийн сурагч З.Амирлан
2-р байранд Өмнөговь аймгийн 2-р сургуулийн 5а ангийн сурагч И.Ирэхнаран
3-р байранд Өмнөговь аймгийн 1-р сургуулийн 1а ангийн сурагч Н.Буянзаяа нар шалгарав.
Тэмцээн уралдаанд хүрэлцэн ирж амжилттай оролцсон бүх багууддаа баярлалаа. Та бүгдийн цаашдын ажил үйлс, хичээл сурлагад нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Дэлхийн Усны Өдөр
Усны дусал бүрийг хэмнэж хайрлан хамгаалья.