Мэдээ

Манай хамгийн сүүлийн үеийн нийтлэлүүдийг үзнэ үү

Өмнөговь Байгаль орчин аялал жуулчлалын газар

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр “Усан сан бүхий газрыг бохирдож хомстохоос хамгаалах арга хэмжээний тухай” албан даалгаварын хүрээнд АӨГСГЗахиргаа, ГӨДГСГЗахиргаа, ГГБЦГХЗахиргаа, УЦУОШТөв, Сум дундын ойн анги, Даланзадгад сумын Захирагчийн ажлын алба, Мандал-овоо, Булган, Ханбогд, Даланзадгад, Сэврэй, Хүрмэн сумдууд, жуулчны бааз, уул уурхайн компаниуд 2022 оны 09 дүгээр сарын 05-11 өдөр хүртэл 7 хоногийн хугацаатай усан сан бүхий газарт, түүний хамгаалалтын бүс, түүний ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа.
Тус үйл ажиллагаанд давхардсан тоогоор 25 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 349 хүн оролцож усан хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс, 16 булаг шандны эх нийт 870 га бүхий газрыг хамруулан 21.6 тонн хог хаягдлыг түүж цэвэрлэсэн байна. Хог хаягдлын төрлөөр нь авч үзвэл хуванцар сав, гялгар уут, ариун цэврийн цаас, малын сэг зэм байсан бөгөөд 80 гаруй хувийг гялгар уут, ариун цэврийн цаас, хуванцар сав эзэлж байлаа.
Мөн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн тэмдэгжүүлэлт мэдээллийн самбар 9 булгийн эх үүсвэр дээр шинээр хийж, 5 булгийн эх үүсвэрийн мэдээллийн самбарыг шинэчлэн засварлаж ажилласан байна.
Цэвэрлэгээнд идэвхитэй оролцсон албан хаагч, иргэд, аж ахуйн нэгж байгууллага, эко клубын сурагчид та бүхэндээ баярлалаа.