Алтан элс-Элсэн манхны баяр-2022
Монголын аялал жуулчлалын салбарын томоохон эвент арга хэмжээний нэг АЛТАН ЭЛС-ЭЛСЭН МАНХНЫ БАЯР-2022 өнөө жил 4 дахь жилдээ Өмнөговь аймгийн Сэврэй сум Дуут манханд 2022 оны 8 дугаар сарын 19-21ны хооронд 3 хоног амжилттай зохион байгуулагдлаа.
Тус эвент арга хэмжээнд нийт 5500 гаруй дотоодын аялагч амрагчид, гадаадын 104 жуулчид, 1100 гаруй авто машин цугларсан ба арга хэмжээнээс орон нутгийн үйлчилгээ эрхлэгчид 400 гаруй сая төгрөгийн орлого олсон дүн мэдээтэй.