Хонгорын элс
Өмнөговь аймагт элсэн нуруу, манхан, тармаг элс аймгийн бүх нутгийн 3 орчим хувийг эзэлдэг. Үүний дотор Сэврэй, Номгон, Зөөлөн уулийн ар хоолойг дагаж баруунаас зүүн тийш 185 км үргэлжлэн 925 ам дөрвөлжин км талбай эзлэх Хонгорын элс хамгийн том бөгөөд Монгол улсын томоохон баянбүрдийн нэгэнд тооцогдох юм. Хонгорын элсний баруун үзүүрт орших баруун зүүн Шургуул, Тал гашуун, Адаг гашуун, Талын цүнхэл, Хоохорын тээг, Хун нуурын шал, Харын боом, Шар хулсан зэрэг хиаг, хулс,ширэг, заг, сондуул, хужир бүхий сонин тогтоцтой хонхор хотгор газар юм. Элсэн манхан нь ёроолоосоо дээд оргил хүртэл 10-195метр хүртэл цавчим өндөр бөгөөд салхитай үед янз бүрийн хөгжим эгшиглэх мэт дуу авиа гардаг. Үүний тод жишээ нь Хонгорын голын дуут манхан юм. Энэ нь салхинд элсний маш нарийн ширхэгүүд хийсч сарнин цахилгаанжаад түүний эерэг сөрөг цахилгаан цэнэг үрэлдсэнээс иинхүү чимээ гардаг байна. Хонгорын элс нь шовх оройтой үргэлжилсэн алтан шаргал уул бий болгож ар ёроолоосоо урсгал булаг, ногоон зүлэгтэй, түүний хөвөөгөөр мал сүрэг налайн бэлчиж адаг цагаан нууранд нь усны шувууд ганганалдан чухам нүдийг хужирласан нутаг юм. 2010 онд Монголын говь нэрээр аймгаа төлөөлөн “Монгол улсын есөн гайхамшиг”-аар тодорсон.