Цооног /худаг гаргах/ өрөмдөх зөвшөөрөл

Үйлчилгээний нэр: Цооног /худаг гаргах/ өрөмдөх зөвшөөрөл

Тайлбар

Усны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу ус хэрэглэгчдэд  худаг гаргах зөвшөөрөл олгож, мэдээллийн санд бүртгэж, худгийг паспортжуулж баталгаажуулна. Зөвшөөрлийг паспортын хамт олгох ба зөвшөөрөл гарсны дараа тэмдэгтийн хураамж иргэн 96 000 төгрөг, хуулийн этгээд 480 000 төгрөгийг төлнө.

 

Эрх зүйн зохицуулалт

Эрх зүйн актын төрөл

Гаргасан байгууллагын нэр

Эрх зүйн актын нэр

Огноо

Дугаар

Зүйл заалт

МУ-ын хууль

Улсын Их хурал

Тэмдэгтийн хураамжийн тухай хууль

2010.11.25

 

35.1.6 

МУ-ын хууль

Улсын Их хурал

Усны тухай хууль

2012.05.17

 

27 дугаар зүйл

 

Баримт бичгийн бүрдэл

Баримт бичгийн нэр

Иргэн

Аж ахуйн нэгж, байгууллага

Ус хэрэглэгчийн хүсэлт

Өргөдөл

Албан бичгээр

Зориулалт

Өрхийн хэрэглээний хүлэмжийн аж ахуй, хүнсний ногоо болон мод тарих, унд ахуйд гэх мэтээр зориулалтыг тодорхой бичнэ.

Газрын гэрчилгээ, кадастрын зураг

Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бичгийн хуулбар,

Кадастрын зургын хуулбар

 

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Шат дамжлагын нэр

Хариуцагч

Зарцуулах хугацаа (нэгж, бага утга)

Зарцуулах хугацаа (нэгж, их утга)

Ажилтны тоо

Хүсэлт хүлээн авах,

хариу өгөх /паспорт олгох/

Архив, бичиг хэргийн ажилтан

10 минут

30 минут

1

Цохолт хийх,

шийдвэр баталгаажуулах

Газрын дарга

1 цаг

3 цаг

1

Судлаж шийдвэрлэх

Усны нөөц, ашиглалт хамгаалалт

хариуцсан мэргэжилтэн

1 өдөр

3 өдөр

1

 

Төлбөр тооцоо

Тайлбар

Үйлчилгээний хураамж

Тэмдэгтийн хураамж

Торгууль

Бусад

Нийт

Хуулийн этгээд

0

240 000

0

0

480 000

Иргэн

0

96 000

0

0

96 000

 

Шийдвэрлэх хугацаа

3 хоног

Төлбөрийн нэмэлт тайлбар

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.1.6 –д заасны дагуу

Мэдээллийн систем ашигладаг эсэх

Үгүй

 

Худаг гаргах зөвшөөрөл олгох боломжгүй газар:

  • Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүс
  • Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон газар