Баянзаг

Баянзаг нь Монголын цаашлаад дэлхийн байгалийн түүх, археологи, шинжлэх ухааны нэн чухал дурсгал, ул мөр олдворуудыг харьцангуй сайнаар хадгалах үлдсэн алдарт Арц богдын уулсын дагуух уудам хөндийд орших бөгөөд Баянзагаас өнөөг хүртэл хүн төрөлхтөний эртний түүх, археологи палентологын нэн чухал, ховор олдворууд олдсоор байгаа түүхэн чухал газар орон юм. Иймээс Тонгол орон төдийгүй дэлхий нийтэд алдаршсан нэн чухал газар нутгийнх нь хувьд “Баянзаг – Flaming Cliffs” –ийг 2010 онд Монголын говь нэрээр аймгаа төлөөлөн “Монгол улсын есөн гайхамшиг”-аар тодорсон. Баянзаг нь амьтан ургамлын түүхэнд чухал байр суурь эзлэх, нэгэн үеийн томоохон төлөөлөгч болох, одоогоос 60-100 са жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн томоохон нээлт болсон юм.Эндээс дэлхийд хамгийн анхны доторхи хөврөл нь дөнгөж гараад царцаж үлдсэн үлэг гүрвэлийн өндөгнүүд олдсон нь дэлхийн шинжлэх ухааны түүхэнд томоохон нээлт болсон юм.