АЙМГИЙН БАЯР НААДМААР ГАДААДЫН ЖУУЛЧДАД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ АЖИЛЛАВ.
07 сарын 08-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлаж буй Аялал жуулчлалын мэдээллийн гэрээр 156, Морь барианы газарт байрлаж буй Аялал жуулчлалын мэдээллийн гэрт 69 гадаадын жуулчинд үйлчилгээ үзүүллээ.
07 сарын 09-ний байдлаар 63 гадаадын жуулчин үйлчлүүлээд байна. Энэ жилийн гадаадын жуулчид ихэнх нь Герман, Америк, Франц, Итали, Австрали улсын аялагчид байна.