“СОЁЛЫН НААДАМ” АРГА ХЭМЖЭЭГ “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ УЯЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛНА
Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэхээр тунхагласан. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах, олон улсын морьт соёлын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, адууны өв соёл, морин спорт, морин заслын салбарын хөгжлийг дэлхийн түвшинд уялдуулсан нэгдсэн платформ бүрдүүлэх зорилгоор “Дэлхийн адууны өдөр” цогц арга хэмжээг Манай улс 2026 оны 7 дугаар сарын 11-13 ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар холбогдох бүх шатны байгууллагууд бэлтгэл ажилдаа ороод байна.