Өмнөговь аймгийн эвентүүд

 

Аялал жуулчлалын чиглэлээр эвентүүдийг зохион байгуулдаг.

1.Түмэн тэмээний баяр - Жил бүрийн 2 дугаар сарын 1,2,3-нд тэмээтэй парад жагсаал ,тэмээтэй сайхан хос , тэмээн поло, сурагчдын урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн худалдаа, тэмээний уралдаан, торомны уралдаан, шагайн харваа, тэмээтэй буухиа тэмцээн зэрэг сонирхолтой, хөгжилтэй уралдаан тэмцээн, үзүүлбэрүүд явагддаг.

2.Сарлагийн баяр - Сарлагийн баярыг анх 2012 оны 5 сард зохион байгуулсан. Сарлагийн баяраар сарлагийн сүү цагаан идээ,саваг ноолуураар хийсэн бүтээгдэхүүний худалдаа, сарлагийн уралдаан, сарлаг бугуйлдаж барих, ноослох, унаж сургах тэмцээн, сарлаг үхрийн маллагааны уламжлалт хэрэгсэл дүүгүүрийн хол шидэх, бай оноох тэмцээн болдог.

3.Ингэний сүүний баяр - Жил бүрийн өвлийн адаг сарын шинийн 15-нд, Цагаан сарын өмнө болдог. Өмнөговь аймгийн брэнд бүтээгдэхүүн Ингэний сүү цагаан идээг сурталчилах, борлуулах зорилготой.

4.Говь шанхын наадам - Дөрвөн жилд нэг удаа болдог энэ наадам нь Улсын хэмжээнд томд ордог бүсийн наадам. Зургаан насны хурдан морьдын уралдаан, улсын алдар цолтой бөхчүүдийн барилдаан, сурын харваа, үндэсний шагайн харваа зэрэг Монголчуудын эрийн гурван наадмын бүх төрлүүд болж 2 өдөр үргэлжилдэг.

5.Хонгорын хурд наадам - Жил бүрийн 8 сарын 15-нд тэр орчны холбоо , Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулдаг. Хурдан морьдын уралдаан, хүчит бөхчүүдийн барилдаан, үндэсний шагайн харваа зэрэг уралдаан тэмцээн болдог.

6.Элсэн манхны баяр - Жил бүрийн 9-р сарын 2 дахь долоо хоногийн бямба, ням гарагуудад Хонгорын элсэнд зохион байгуулагддаг. Элсний марафон, элсний оргил булаалдах тэмцээн, элсний воллейбол, элсэн урлалын баримал зэрэг уралдаан, тэмцээнүүд болдог

 7.Нүүдэлчдийн нэг өдөр - Ханхонгор сумын Мандах багийн төвд жил бүрийн  08 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагддаг. 2017 онд анх зохион байгуулагдсан. Монгол ёс заншил, өв соёл, нүүдэлчин малчин ард түмний амьдралын хэв маяг онцлогийг ирээдүй хойч залууст түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор уламжлал болгон зохион байгуулж хэвшээд байна.

8.Шагайн тойром - Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор Гурван сайханы тойром харваа” шагайн нээлттэй анхдугаар тэмцээнийг 2023 оны 08 дугаар сард Монгол улсын үлэмж дархан мэргэн Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Басхүү агсны нэрэмжит болгон уламжлан зохион байгуулахаар болсон билээ. Тус арга хэмжээ Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэр Ханбогд жуулчны бааз орчимд зохион байгуулсан.

9.Говь Фестиваль - Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, газар тариалан эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, Өмнөговь аймгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах малчид, иргэдийн бизнесийн түншлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ боловсруулах, борлуулахад харилцан туршлага солилцох, зах зээлээ өргөжүүлэх, үйл ажиллагаагаа сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Говь фестиваль” үзэсгэлэн худалдаа.  

10.Динозавр фестиваль - Динозаврын өлгий, говийн аялал жуулчлалын бүс нутаг болох Өмнөговь аймгийн Булган сумын Баянзагт “Динозавр фестиваль-2023” үйл ажиллагааг анх удаагаа амжилттай зохион байгуулсан.