Өмнөговь аймгийн амьтны аймгийн амьдрах орчны онцлог

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр нь Монгол орны амьтны газар зүйн мужлалаар Хойт говийн тойрог, Говь-Алтайн тойрог, Алтайн өмнөх говийн тойрог хамаарагдана. Тус аймгийн хувьд Говь Гурван сайханы байгалийн цогцолбор газар Төв азийн их цөлийн хамгийн хойд хэсэгт хамрагдах ба говь цөлийн харьцангуй нэг хэвийн байгальтай зэргээс шалтгаалан амьтны аймаг нь зүйлийн бүрэлдэхүүн болон зүйлийн тоогоор цөөн, бусад бүсийн амьтны аймгийн төлөөлөгч их нэвтрээгүй ч Төв азийн уугуул унаган амьтад, эртний гарал үүсэлтэй ховор ховордсон оон зүйл амьтан нутагшсан. Энд 56 зүйл хөхтөн амьтад тохиолддог бөгөөд тэдгээрийн 50% орчмыг мэрэгчид эзэлж тус газрын зонхилогч амьтад болж чаджээ.

Хөхтөн амьтад: Говийн дэд мужид 5 баг 12 овгийн 49 зүйл хөхтөн амьтан тэмдэглэгдсэн нь манай орны дэлэнтний зүйлийн 35,2% болж байна. Хөхтөн амьтнаас говь алтайн нурууны үндсэн шинжийг илэрхийлэх дэлдэн зараа /Hemiechinus auritus/, үхэр огдой /Ochotona pallas/, Монгол улсын “Улаан ном”-д тэмдэглэгдсэн Гозоорой зурам /Spermophilus alaschanicus/, цайвар сүүлт зурам /бозлог/ /Spermophilus pallidicauda/, зэрэг зүйлүүдээс гадна хад асгатай уулс, түүний хөндийгөөр саарал соотон багваахай /Plecotus austriacus/ тархсан.

Уулын хээр, хээржсэн цөл, хад бартаатай толгодоор бор туулай /Lepus tolai/, орог зусаг /Phodopus campbell/, элсний зусаг /Phodopus roborocskii/, хөх шишүүхэй /Cricetulus baradensis/, хадны барагчин /Alticola argentatus/, шар чичүүл /Meriones meridianus/, гэрийн хулгана /Mus musculus/, Сибирь алагдаага /Allactaga sibirica/ тааралдахын хамт элсэрхэг нутгуудад говийн алагдаага /Allactaga balikunica/, говийн алагдаага /Allactaga bulluta/, таван-хуруут атигдаахай /Cardiocranius paradoxus/, Соотон алагдаага /Euchoreutes naso/ өөхөн сүүлт атигдаахай /Salpingotus crassicauda/, козловын атигдаахай /Salpingotus kozlovi/ зэрэг олон зүйл мэрэгчидтэй.

Махчтангаас мануул мий /Felis manul/, цоохондой мий /Felis lybica/, цоохор ирвэс /Uncia uncia/, халздай дорго /Metes meles/, хадны суусар /Beech marten/, солонго үен /Mustela altaica/, өмхий хүрэн /Mustela eversmanni/ Эрээн хүрэн /Vormela peregusna/ тархан амьдарна.

Мөлхөгчид: 5 овгийн 10 зүйл мөлхөгч тэмдэглэгдсэнээс төмөр гүрвэл- Alsophylax pipiens, цоохор хонин гүрвэл- Phrynosephalus versicolor, могой гүрвэл, рашааны могой, бамбай хоншоорт могой зэрэг амьтдыг тус мужийн нутаг дэвсгэрт өргөн тархсан, элбэг зүйлүүд байна.

Амьтны аймаг, нөөц, тархац

Аргаль хонь 9539,86 км2 талбайд 1330-1400, янгир ямаа 6650,12 км2 талбайд 1700 – 1800, хар сүүлтий 52158,58 км2 талбайд 60,600, хулан адуу 12249,36 км2 талбайд 12000-12100 тоо толгой тархан нутагшсан байна.

Аймгийн хэмжээнд аргаль, янгирын агнуурын бүс нутаг Манлай, Ханбогд, Номгон, Хүрмэн, Ноён, Мандал-Овоо, Цогт-овоо сумдад “Агнуур зохион байгуулалтын менежментийн төлөвлөгөө” батлуулан 4 жлийн хугацаатай хэрэгжүүлэн ажиллаж байна.