Гадаад хамтын ажиллагаа

 1.1.     Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын дөрөвдүгээр хуралдаанд Монгол улсаас БОАЖЯамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, БОАЖЯамны Аялал ,жуулчлал бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан, Сүхбаатар аймгийн ИТХ-н дарга Б.Мөнхбат, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнцэцэг, Өмнөговь аймгаас Засаг даргын Тамгын газрын ХОХБТХэлтсийн дарга Ж.Сүх-Эрдэнэ зэрэг 46 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.Тус арга хэмжээнд БОАЖЯамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Монголын аялал жуулчлалын талаар мэдээлэл, Цайны их замын бүс нутгийг 21 дүгээр зууны Хятад, Монгол, Оросын зам харилцааны тогтвортой бүс болгон хөгжүүлэх асуудал сэввээр Монголын үндэсний их сургуулийн профессор О.Сүхбаатар илтгэл мэдээллийг тавьсан юм. Мөн арга хэмжээнд Өмнөговь, Сүхбаатар аймгууд “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоонд шинээр элсэж орж “Батламж” гардан авлаа. Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын дөрөвдүгээр хуралдааны үеэр орон нутгаа сурталчилж аж ахуй нэгж байгууллагууд тараах материал болон орон нутгийн нүүр царай болсон дотоодын бүтээгдэхүүнийг сурталчилан борлууллаа. 2020 оны Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын тавдугаар хуралдаан Эрхүү хотод зохион байгуулахаар боллоо

1.2.