Есөн гайхамшиг

Сангийн далай хийд wonder
1707 онд Үйзэнсаарав гэлэнгийн суурийг тавьсан 1772, 1835 онуудад баригдсан Чогчин сүм, Дүйнхэр дуган зэрэг 9-н гол дугантай, 70:90 метр хэмжээтэй хөх тоосгон хэрэмтэй энэхүү хийд нь тухайн үедээ Монголын говь дахь томоохон хийдийн нэг байсан бөгөөд манай аймагт өнөөг хүртэл бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн цорын ганц хийд юм.
2022-05-24 15:54:47
Галбын говь wonder
Галбын гурван хийд, Ханбогд хайрхан, Ундайн гол, Хөдөлдөг цохио, Ловон чомбын агуй, Мэлхий цохио, Гурван зээрдийн агуй, Шар цавын үлэг гүрвэлийн мөр зэрэг Ханбогд, Манлай сумын нутагт орших нутгууд орно.
2022-05-24 15:56:39
Алгуй улаан цав wonder
Сэврэй хайрхан, Тогоонтөмөр хааны ордны суурь, Яшил зандан мод гэх мэт Цогт овоо, Мандал овоо сумын нутагт орших түүх соёлын дурсгалт газрууд, үлэг гүрвэлийн олдворт газар нутаг юм.
2022-05-24 15:57:46
Ноён богд, Толь хад wonder
Толь хад, Саран хөндий, Гурван түшмэл, Ханын хэц, Цагаан ханын агуй гэх мэт Ноён сумын нутагт орших байгалийн үзэсгэлэнт газрууд орно.
2022-05-24 15:59:04
Нэмэгт, Хэрмэн цав wonder
Хэрмэн цав: Гурван тэс сумаас баруун хойш Тостын уулын ар хоолойд сумаас 150 км-т орших маш үзэсгэлэнтэй хайлаас, тоорой, сухай бүхий баянбүрдтэй мөн палендлогын ховор олдворт дээд цэрдийн хурдасаас тогтсон газар нутаг юм.
2022-05-24 16:00:36
Говь гурван сайхан wonder
Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос баруун тийш, Говь-Алтай нурууны шувтаргын уулс болох Гурван сайхан, Зөөлөн, Сэврэй, Гилбэнт, Нэмэгт уул болон тэдгээрийн хоорондох өргөн уудам хөндий, хоолой, элсэн манханууд байгалийн цогцолбор газарт багтдаг.
2022-05-24 16:02:01
Баянзаг wonder
Баянзаг нь Монголын цаашлаад дэлхийн байгалийн түүх, археологи, шинжлэх ухааны нэн чухал дурсгал, ул мөр олдворуудыг харьцангуй сайнаар хадгалах үлдсэн алдарт Арц богдын уулсын дагуух уудам хөндийд орших бөгөөд Баянзагаас өнөөг хүртэл хүн төрөлхтөний эртний түүх, археологи палентологын нэн чухал, ховор олдворууд олдсоор байгаа түүхэн чухал газар орон юм.
2022-05-24 16:03:08
Хонгорын элс wonder
Өмнөговь аймагт элсэн нуруу, манхан, тармаг элс аймгийн бүх нутгийн 3 орчим хувийг эзэлдэг.
2022-05-24 16:04:27