Мэдээ

Манай хамгийн сүүлийн үеийн нийтлэлүүдийг үзнэ үү

“САЙХАНЫ САРЛАГ-2026” ОРОН НУТГИЙН ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Сайханы сарлаг” арга хэмжээг 2012 онд анх зохион байгуулж эхлүүлсэн түүхтэй бөгөөд энэ жил 12 дахь удаагаа зохион байгуулав.
Энэ удаагийн арга хэмжээнд 7 сумын 20 гаруй сарлагчин, 700 гаруй сарлаг оролцсон бөгөөд дотоодын 843, гадаадын 62 жуулчин ирж үзэж сонирхлоо.
Нээлтэд ХЖТ-ын уран бүтээлчид оролцож, уран бүтээлийн тоглолтоо үзэгч олонд толилуулав.
1.Сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн
2.Сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах
3.Хамгийн сайн тоноглож, гаршуулсан сарлаг шалгаруулах
4.Сарлагийн уралдаан
5.Үзэгчдийн дунд Хүрмэн, Баяндалай, Ханхонгор сумын ЗДТГ тэмцээн зохион байгуулж, шагнаж урамшуулсан.