“Говь–Ус–Хөгжил”
сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг 2026 оны 05-р сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн нутгийн Удирдлагын ордонд байгуулагдана.
Говийн бүсийг инженерийн дэд бүтцээр дамжуулан усаар хангах стратегийн ач холбогдол бүхий “Онги–Цагаанбургастай”, “Хэрлэн–Тооно” төслүүдийг хэлэлцэн, нийгэм, эдийн засгийн үр ашгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх юм.
Хурал, хэлэлцүүлгийн үр дүнд говийн бүсийн усны тогтвортой хөгжлийн бодлогын зөвлөмжийг боловсруулах, бүс нутгийн усны өнөөгийн нөхцөл байдалд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлно