Мэдээ

Манай хамгийн сүүлийн үеийн нийтлэлүүдийг үзнэ үү

Сайханы сарлаг-2026

Өмнөговь аймаг нь аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд “Сайханы сарлаг” арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн сарлагийн баяр 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэр, “ОЮУТЫН ХӨНДИЙ ҮНЭГТ” хэмээх газарт зохион байгуулагдана.
Тус арга хэмжээ нь сарлаг маллагааны өв соёл, уламжлалт ахуй амьдрал, орон нутгийн онцлог бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, аялал жуулчлал болон орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм.