БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ БАЯННУУР ХОТЫН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХООР ИРСЭН БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ БАЯННУУР ХОТЫН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Түмэн тэмээний баяр-2026” арга хэмжээнд Өмнөговь аймагтай хамтын ажиллагаатай улс орны төлөөлөгчид, удирдлагууд хүрэлцэн ирж байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын төлөөлөгчдийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзалт зохион байгууллаа. Баяннуур хотын Урдын хойд хошуу нь тэмээний аж ахуй, ингэний сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж БНХАУ-ын зах зээлд нийлүүлэлтээрээ тэргүүлдэг. Энэ хүрээнд хамтран ажиллах санамж бичгийг байгуулан харилцан туршлага судалж ажиллаж байна. Уулзалтаар хамтын ажиллагааг олон чиглэлээр өргөжүүлж ажиллах талаар харилцан санал солилцлоо
.
