САЙХАН ТЭМЭЭТЭЙ ХОС
Олон улсын эвент арга хэмжээний хүрээнд Монголын уламжлалт ёс заншил, соёлын өвийг олон нийтэд сурталчлан таниулах, үндэсний болон говь нутгийн брэнд болгон хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилгоор зохион байгуулсан “САЙХАН ТЭМЭЭТЭЙ-САЙХАН ХОС” шалгаруулах уралдаанд Өмнөговь аймгийн Баяндалай, Булган, Гурвантэс, Ноён, Номгон, Мандал-Овоо, Ханхонгор, Хүрмэн, Цогт-Овоо, Цогтцэций, Хэнтий аймгийн Дархан сум зэрэг 2 аймгийн 11 сумаас 15 сайхан хос оролцсоноос хамгийн бяцхан оролцогч 8 настай, хамгийн ахмад оролцогч 65 настай байв.
Уралдаанд оролцогчдоос:
Тэргүүн байр Мандал-Овоо сум Х.Отгонсүрэн Б.Эрдэнэтуяа
Дэд байр Цогт-Овоо сум Т.Энхмөнх О.Отгонсүрэн
Гутгаар байр Ханхонгор сум Ж.Шинэбат Б.Мягмарсүрэн
Тусгай байр Цогтцэций сум Б.Жамъян Б.Насан-Өлзий
Тусгай байр Цогтцэций сум Г.Баянбаатар А.Буян-Өлзий нар тус тус шалгарлаа.


