"ТЭМЭЭЧИД ДУУЛЖ БАЙНА" ДУУНЫ УРАЛДААН ЗАРЛАЛАА.
Хамрах хүрээ
Орон нутгийн харьяалал харгалзахгүй бөгөөд зөвхөн тэмээчид оролцоно.
Уралдаан зохион байгуулалт
Уралдааныг цахимаар, танхимаар гэсэн 2 үе шаттай зохион байгуулна.
Уралдааны 1 дүгээр шат: Дууны сэдэв харгалзахгүй бөгөөд оролцогчид 1 дууны бичлэгээ урьдчилан бэлтгэж, Өмнөговь аймгийн ХЖТ-ын Hjtuma03@gmail.com цахим хаягаар 2026 оны 02 сарын 02-ны өдрийн 18 цагийн дотор ирүүлнэ.
Уралдааны 1 дүгээр шатанд ирүүлсэн тэмээчдийн дууны бичлэгийг мэргэжлийн шүүгчид шүүж 2 дугаар шатанд эхний өндөр оноотой 15 тэмээчнийг шалгаруулна.
Уралдааны 2 дугаар шатанд 1 дүгээр дүгээр шатнаас шалгарсан 15 дуучин эхний шалгаруулалтад ирүүлсэн дуунаас өөр тус бүр 2 дуу бэлтгэн ирж оролцоно. /Дууны ая, фонограммаа оролцогчид өөрсдөө бэлтгэж ирүүлнэ/
Тэмээчин гэдгийг нотлох Өрхийн А дансны хуулгыг улсын нэгдсэн системээс татаж үзнэ.
Дэмжигчид, үзэгчдийн дунд нийтийн бүжиг зохион байгуулж шилдэг 1 хосыг шалгаруулж урамшуулна.
Уралдааны 2 дугаар шатыг 2026 оны 02 сарын 06-ны өдрийн 16.00 цагт “Гранд говь” жуулчны баазад зохион байгуулна.
Мэдээлэл авах утасны дугаар: 88020693 /Ажлын цагаар/
QR уншуулж, удирдамжтай танилцана уу