“АЛТАН ЭЛС - ЭЛСЭН МАНХНЫ БАЯР 2025” МОТО КРОСС, ЭЛСНИЙ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Монголын хамгийн том элсний фестиваль — “Алтан элс – Элсэн манхны баяр 2025” хоёр дахь өдрөө спорт, урлаг, соёлын хослол болсон өргөн хүрээний хөтөлбөрөөр үргэлжилж байна.
Энэ жилийн онцлог нь мото спортын улсын аваргын элсний гараа “Элсэн манхны баяр”-ын хамтаар зохион байгуулагдаж буй явдал юм. Тэмцээнийг үзэхээр олон тооны жуулчид, аялал сонирхогчид зорин ирсэн нь бүс нутгийн аялал жуулчлалын хөгжилд сайнаар нөлөөлж байна.
Мөн уламжлал болон өргөжиж буй элсний волейболын тэмцээн нь залуусын чөлөөт цагийг сонирхолтой өнгөрүүлэх, байгальд эерэг сэтгэгдэл төрүүлэх аялал жуулчлалын шинэ хэлбэр болон төлөвшиж байна
.