Хариуцлагатай Монгол аялагч
Өмнийн цэнхэр говьд – Соёлтой, хариуцлагатай аялцгаая!

Хонгорын элс шивнэхэд – хог биш хүний сэтгэл үлддэг байг.

Хэрмэн цав, Баянзагийн түүхийг – хөлийнхөө ул, гарынхаа мөрөөр бүдгэрүүлэлгүй өвлөе.

Тэмээн жингийн замаар – түүх, байгаль, соёлыг хүндэлж аялъя.

Говийн эмт ургамлыг – зүрхэндээ буулган хадгалъя.

Ёлын аманд жигүүр дэлгэх жигүүртнийг айлгаж бус, анирдан биширч аялъя.
Өмнийн цэнхэр Говьд – хариуцлагатай аялцгаая! @хариуцлагатайМонгол Аялагч аянд нэгдэж байна.