Дэлгэрэнгүй

Монголын анхны сүлжээ зочид буудал "HOTEL NINE"-ны хоёр дахь салбар болох Олон улсын стандарт шаардлага хангасан 3 одны зэрэглэл бүхий "HOTEL NINE TSOGTTSETSII" зочид буудал нь  зочныг ая тухтай тайван амарч, тухлах боломжийг бүрэн хангасан билээ. Зочид буудлын өрөөнүүдийн тухайд: Standart double, Standart twin, Lux ,Suit, Excutive suite гэсэн 5 ангилалын өрөөнүүдээс бүрдэх ба Дээд зэрэглэлийн өрөө-2, Люкс өрөө -9, Энгийн өрөө- 28 гээд нийт 39 өрөөтэй, зочид буудал нэг дор 80 хүн хүлээн авах хүчин чадалтай. Өрөө бүр галын хамгаалалт, ослын үед ашиглах хүчдэл буурах механизмтай, үнэгүй интернэт, 00, душтэй, агааржуулах систем, утас, 25 суваг бүхий кабелийн телевизтэй. Өмнийн говийн нутаг орны онцлогыг сайтар анхаарч, агааржуулалтын системийг зочид, үйлчлүүлэгчдэд тухтай байлгах үүднээс шийдсэн. Өөрөөр хэлбэл, улирлын байдлаас хамаарч өрөөнийхөө температурыг өөрөө тохируулж, агааржуулах системийг ажиллуулах боломжтой юм.

Үнийн мэдээлэл

5
Утас 8805 4033
Цахим хаяг #
Фэйсбүүк Фэйсбүүк